MZ-01
MZ-01 зуны нэмэлт нь манай компаний үйлдвэрлэж байгаа хамгийн сүүлийн үеийн бетоны нэмэлт бодис бөгөөд бетоны хольцийг зуурмагт 1-1,5% -тай нэмж өгөхөд л үзүүлэх үр дүнгийн нөлөө асар их бүтээгдэхүүн юм.MZ-01 нь Бетон зуурмагт орох цэвэр усны орцыг 20%-с дээш багасгадаг тул байгаль орчинд ээлтэй мөн бетон зуурмагт орох цементын орцыг 10-20% багасгадаг давуу талтай. Тус бүтээгдэхүүн нь бетон зуурмагийн шинж чанарыг сайжруулж, бат бэх чанарыг дээшлүүлж , бетоны насжилтыг уртасгадаг онцлогтой.Энэхүү бүтээгдэхүүн нь Бетон зуурмагийн уян налархай чанарыг сайжруулж , конусан суултыг уртасгаж , мөн шинээр зуурсан бетон зуурмагийн агаарыг тохируулж, нүх сүв хялгасан судалыг ихээхэн багасгаж , бетон зуурмагт ан цав хагарал үүсэхээс сэргийлнэ. Тус химийн нэмэлт бодис нь хлор болон натрийн агууламж багатай тул төмөр буюу ганг зэврүүлдэггүй гэдгээрээ онцлогтой бүтээгдэхүүн.
Хэрэглэх болон анхаарах зүйлс
01
Аюулгүй байдлыг хангах
-
Тус бүтээгдэхүүн нь хоргүй, байгаль орчинд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй
-
Нарны гэрэл шууд тусахаас сэргийлж 0-35С нөхцөлд хадгалах
-
Хүнсний бүтээгдэхүүнээс хол хадгалах
-
Тус нэмэлт нь хүний биед үл мэдэг өөрчлөлт өгч болзошгүй тул арьс болон нүдэндээ хүргэхгүй байхыг анхаарч хүргэсэн тохиолдолд цэвэр усаар угааж арчих хэрэгтэй. Хэрэв биед сөргөөр нөлөөлөх шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах.
-
Уг бүтээгдэхүүн нь амархан шатаж дэлбэрэхгүй
-
Бороо болон чийгтэй газар хадгалж болохгүй
-
Аюулгүй ажиллагааны талаар ямар нэгэн асуулт гарвал манай талаас зөвлөгөө өгч ажиллана.
-
Баталгаат хугацаа 1 жил , хэтэрсэн тохиолдолд туршиж үзээд тэнцвэл хэрэглэж болно.
-
Барааг хот дотор өөрийн унаагаар тасалдуулахгүй, түргэн шуурхай, аюулгүй цаг тухай бүрт нь хүргэнэ.
02
Хэрэглэх болон анхаарах зүйлс
-
Бетоны нэмэлт бодисыг хэрэглэхээс өмнө барилгын шаардлага, материалын онцлог зэрэгт тулгуурлан туршилт хийж, нэмэлтийн орцыг тогтооно.
-
Бетонд цутгасны дараа барилгын норм, стандартын дагуу бетонд арчилгаа хийнэ.
-
Зуурах хугацааг нь 150 секунтээс багагүй байлгах шаардлагатай.
-
Чанарын шаардлага хангасан зуурмаг гаргахын тулд хэрэглэхийн өмнө бетон зуурмагаа зуурч туршилт хийх хэрэгтэй.